top of page

Малчид мал бүхий иргэдээ зориулсан Цахим ур чадварын сургалт"-ыг 2 удаа амжилттай зохион байгууллаа.

  • Writer: Digital solution Expert
    Digital solution Expert
  • Sep 29
  • 1 min read

Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн #"Тогтвортой хөгжил төв" ( Sustainable development Center NGO )НҮТББ-аас Малчид мал бүхий иргэдээ зориулсан Цахим ур чадварын сургалт"-ыг энэ 09-р сард 2 удаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар болон E-Mongolia, D-Parliament, E-Business. E- GAZAR зэрэг аппликейшнуудыг хэрхан ашиглаж төрийн үйлчилгээг авах мөн хиймэл оюун ухааны талаар анхан шатны мэдлэг мэдээдэл олгож, ХАА-н салбарт AI хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар сургалт хийлээ.

Сургалтын хамгийн сонирхолтой хэсэг нь ХОУ-г ашиглах талаар дадлага ажил байсан ба малчид сүүний үхрийн аж ауйн талаархи мэдээлэл бэлтгэх, төсөл боловсруулах, малын тэжээл болон аж ахуйн тооцоог бодитоор хийх, ахмадын баярг тэмдэглэх хөтөлбөр тооцоо зэрэг сонирхсон асуултандаа хариулт авч дуу шүлэг ч зохиож авлаа.

Сургалт маань малчдын хувьд үнэ төлбөргүй байсан ба цаашид оролцогсоддоо онлайн байдлаар хичээлийг үргэлжлүүлэн явуулна. Сургалтын гарын авлага материалыг QR болгон бэлтгэж шууд утсан дээрээ хэзээ ч хаана ч байнга уншиж болохуйцаар бэлтгэсэн нь маш их талархууштай болжээ. Идэвхитэй дэмжиж хамтран ажилласан ХАА газар болон хорооны мэргэжилтэнүүдэд баярлалаа.





 
 
 

Comments


Холбоо барих

Хаяг байршил

© 2025 Тогтвортой хөгжил төв,

by Digital solution and AI development center

Э-мэйл: susdevmn@gmail.com

  • Facebook

ХУД  19  хороолол   Чингэсийн өргөн  чөлөө- 17063   ШХ36/375

bottom of page