ЖДҮ-ийг дэмжих төсөл
- Digital solution Expert
- Sep 13
- 2 min read
Төсөл хэрэгжсэн газар: Улаанбаатар хот
Хугацаа: 1994 – 2004 он
Харилцагч байгууллага: ҮХААЯ
Хамтран ажилласан байгууллага: Монголын бизнес хөгжлийн агентлаг (МБХА)
Төслийн багийн мэргэжилтнүүдийн тоо: 2
Төслийн зорилго
Монгол Улсад ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чиглэсэн ТАСИС хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлэх
ЖДҮ болон бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
Бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчдад зориулсан салбарын бодлогыг дэмжих сургалт, зөвлөгөө, танилцах аялал зохион байгуулах
Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Төлөвлөлт ба зохион байгуулалт
МБХА-ийн Бизнес хөгжлийн нэгжийн хүрээнд ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих сургалт, зөвлөгөө, судалгааны ажлуудад оролцож, зохион байгуулалт, мониторингийн хяналт хийв.
Сургалт, зөвлөгөө
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан маркетинг, менежментийн сургалт зохион байгуулсан.
Хөдөө орон нутагт зөвлөх үйлчилгээ үзүүлэх салбар нээж ажиллуулсан.
Олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл
ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд зориулсан семинар, гадаадад бизнесийн танилцах аялал зохион байгуулав.
ЁХ-ны ахмад мэргэжилтнүүдийг урьж, ЖДҮ эрхлэгчдэд зөвлөгөө өгүүлэх ажлыг хэрэгжүүлэв.
ХАА-н чиглэлийн гадаад, дотоодын компаниудын хооронд түншлэл тогтоож, гэрээ хэлцэл байгуулахад зуучлав.
Мах, ноос ноолуур, өлөн гэдэс зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлж, олон улсын түншүүдийг олж өгөв.
Салбарын хамтын ажиллагаа ба холбоод
ХАА-н чиглэлийн мэргэжлийн холбоодуудыг (махны холбоо, сүү боловсруулагчдын холбоо, ноос ноолуурын холбоо, өлөн гэдэс боловсруулагчдын холбоо гэх мэт) бий болгоход дэмжлэг үзүүлсэн.
Салбарын мэргэжилтнүүдийг гадаад оронд сургах ажлыг зохион байгуулав.
Бусад чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа
МБХА дээр аялал жуулчлалын болон англи хэлний сургалт зохион байгуулахад туслалцаа үзүүлэв.
Голландын Маастрихт хотын бизнесийн салбар сургуультай хамтран гурван удаагийн төгсөлттэй сургалт явуулахад оролцов.
Төслийн үр дүн
Монгол Улсад ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих институцийн суурь бий болж, бизнес эрхлэгчдийн чадавх нэмэгдсэн.
Хөдөөд ЖДҮ-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болсон.
ХАА-н бүтээгдэхүүний экспортын боломж өргөжиж, олон улсын түншлэлүүд тогтов.
Салбарын мэргэжлийн холбоод байгуулагдан, хамтын ажиллагаа өргөжив.
Бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчдын чадавх дээшилж, ЖДҮ-ийн хөгжлийн суурь нөхцөл бүрдэв.





Comments